Japanese Practice Sessions

Япон хэлний хичээл

Нийгэмлэгийн зүгээс зохион байгуулдаг япон хэлний хичээл

Дээрх сургалтыг Мияаконожо хот болон Мимата дүүргийн бүсэд амьдардаг гадаад иргэдийн
өдөр тутмын ярианы хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд зориулан зохион байгуулдаг.
Сайн дурын япон хэлний багш нар ганцаарчилсан болон цөөн сурагчтай танхимийн сургалтаар хичээллэдэг.
* Дээрх сургалтууд япон хэлний түвшин тогтоох шалгалт JLPT зэрэгт бэлдэх тусгайлсан сургалт биш гэдгийг анхаарна уу.

Байршил

Мияаконожо хотын захиргааны Хойд байр

Газрын зураг

Google газрын зураг

Хуваарь

Баасан гаригийн анги: Долоо хоног бүр 13:30 - 15:00
Жилийн хуваарийг дараах линкнээс харна уу. Дарах. Цар тахлын улмаас оролцогчдийн тоог цөөлөх зэргээр өөрчлөлт орох тохиолдол бий. Япон хэлний хичээлийн талаар асуух зүйл байвал нийгэмлэгт хандана уу.

Ням гаригийн анги: Сар бүрийн 2 болон 4 дэхь долоо хоногийн 14:00 - 15:30
Жилийн хуваарийг дараах линкнээс харна уу. Дарах Цар тахлын улмаас оролцогчдийн тоог цөөлөх зэргээр өөрчлөлт орох тохиолдол бий.

Бүртгүүлэх

Та ЗААВАЛ урьдчилсан бүртгэлд хамрагдаж хүсэлт гаргах шаардлагатай.
Анги дүүргэлт болон суралцагчдийн тооноос хамааран хичээл эхлэх хугацаа хүлээгддэг болохыг
анхаарна уу.

Япон хэлний хичээлд суух хүсэлт

Бүртгүүлэх дараалал
1) Нийгэмлэгт бүртгүүлэх (Таны хүсэлтийг хүлээн авсны дараа аль ангид хамрагдах боломжтой талаар судлана. )
   ⇓
2) Хичээл заах боломжтой багшийн судалгаа
   ⇓
3) Хэзээнээс эхлэх сургалтанд хамрагдах боломжтойг мэдэгдэнэ.
   ⇓
4) Хичээл эхлэх

Шинэ мэдээлэл

Он сар өдөр ЖИЧ
2022/10/25 Япон хэлний хичээл түр завсарлав. Хичээл эхлэх үед мэдээлнэ.
2020/06/02 Соёлын яамны хуудаснаас япон хэлний хичээлд хамрагдах боломжтой. (Төлбөргүй).
Өдөр тутмын япон хэлний мэдлэгээ сайжруулах

Сургалт (2023оны 4 сарын 13-ний байдлаар)

Баасан гаригийн анги: Анги дүүрсэн. Нийгэмлэгтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу

Ням гаригийн анга: Анги дүүрсэн. Нийгэмлэгтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хязгаарлалт орох тохиолдол бий.
Та сургалтанд хамрагдах хүсэлтэй бол манай нийгэмлэгт хандана уу.
(Дээр дурьдсан нөхцөл байдлын улмаас хүсэлт гаргасан даруйд япон хэлний хичээлд хамрагдах боломжгүй байдаг гэдгийг анхаарна уу. )

Холбоо барих

Мияаконожо олон улсын нийгэмлэгтэй доорх хаягаар холбогдоно уу. :

утас 0986-23-2295
цахим хаяг mia@btvm.ne.jp

Газрын зураг(Хотын захиргааны байр & Мияаконожо олон улсын нийгэмлэг)

Google газрын зураг

Return to Top Button