About MIA

Олон нийтийн байгууллага Мияаконожо олон улсын нийгэмлэг (MIA Inc.)ийн танилцуулга

Олон нийтийн байгууллага Мияаконожо олон улсын нийгэмлэгийн талаар

Олон нийтийн байгууллага болох Мияаконожо олон улсын нийгэмлэг нь, хотын хэмжээний олон улсын соёлын харилцааны арга хэмжээ зохион байгуулах мөн гадаад харилцааны үйл ажиллагааг өргөжүүлэн тэлж ажиллах зорилготой байгууллага юм.

Үйл ажиллагааны чиглэл

Гишүүн байгууллага

Гадаад орны соёлтой танилцах арга хэмжээнүүд

Talk & Talk

Talk & Talk Англиар ярьцгаая 、「飯局(ファンチュウ)」 Хятадаар ярьцгаая уулзалт

Кафе болон цайны газарт гадаад хүмүүстэй сонирхолтой яриа өрнүүлж хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжтой.
「Talk&Talk Англиар ярьцгаая」 уулзалтанд голдуу 3~4 англиар ярьдаг улс орны хүмүүс болон оролцогч болох 10 орчим хүмүүс ойролцоогоор хоёр цаг орчим хугацаанд кафе болон болон ресторанд цагийг зугаатай өнгөрүүлдэг.
「飯局 Хятадаар ярьцгаая」 Энэ евент-д оролцсоноор хотынхоо хятад иргэдтэй нөхөрсөг уулзалт хийх боломжтой.

Image 2

Орон орны хоол хийж сурах сургалт 「Күүкинг Адовенча」

Гадаад орны улс орны хүмүүстэй хамт улс орных нь хоол хийж сурах ба хоол хүнсээр дамжуулж тухайн улс болон бүс нутгийн соёлтой танилцана.

Image 3

Орон орны шар айраг амтлангаа хөгжилдөх & Тробиан найт

Орон орны шар айраг уунгаа, гадаад улс орны ёс заншил, соёл, газар зүй зэрэг сонирхолтой асуултанд багийн гишүүдийн хамт хариулж, давуу оноо авсан баг нь тэмцээнд түрүүлэх ба ялсан багийн дараалалаар шагналтай. Шагналын сан орон нутгийн бизнес эрхлэгчдийн хандив дэмжлэгээр бүрдсэн байдаг.

Image 4

Олон улс үндэстний баяр in Мияаконожо

Дэлхийн улс орнуудын соёл урлагийн танилцуулга өдөрлөг арга хэмжээ болдог ба хөгжим, бүжиг, урлагийн тоглолт, гадаад харилцааны үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын танилцуулга зэргийг нэг дороос үзэж сонирхох боломжтой

Image 5

Гадаад харилцааны олон талт үйл ажиллагаа

Гадаад хүмүүст зориулсан япон хэлний хичээл

Сайн дурын ажилтан япон хүмүүс ганцаарчилсан болон цөөн хүнтэй танхимийн сургалт зохион байгуулдаг.
Доорх линкээр хичээлийн талаарх мэдээлэл авна уу.

Image 6

Хамтын ажиллагаа

Хэрэглэсэн болон хэрэглээгүй марк байвал тус нийгэмлэгт авчирч өгч болно. Цугларсан маркийг
Мияаконожо Юнэско Нийгэмлэг болон Мияазаки мужийн Гадаад Харилцааны Нийгэмлэг-ээр дамжуулан гадаадын хамтын ажиллагааны үйл хэрэгт зориулан ажилладаг.

Сайн дурын үйл ажиллагаа

Image 7

Япон айлд зочлох

Тус нийгэмлэгийн гишүүдийн гэрт хонох болон зочлон очих зэргээр танилцаж найзалж нөхөрлөх зэргээр холбоо харилцаа тогтоодог. Хост фамили буюу гэртээ гадаад иргэдийг урих болон зочлуулах хүсэлтэй айлуудыг бүртгэж байна.

Image 8

Баяр наадмын ажилд туслах ажилтан

Тус нийгэмлэгээс зохион байгуулдаг баяр наадам болох (Олон улс үндэстний баяр, Шар айрагны баяр буюу Тробиан найт, Олон үндэстний хоолны өдөрлөг зэрэгт сайн дураар туслах хүмүүсийг бүртгэж байна. Өдөр тутмын ярианы япон хэлний мэдлэгтэй гадаадын иргэд бүртгүүлж болно.
(Бага сургуулийн сурагч бол асран хамгаалагчийн зөвшөөрөл хэрэгтэй.)
Дээр дурьдсан үйл ажиллагаанаас гадна бичгийн болон аман орчуулга хийх, япон хэлний багш хийх зэрэг хүсэлтэй хүмүүсийг бүртгэж байна.

Нийгэмлэг байгуулагдсан түүх

Хэзээ Хэрхэн
1993.02.25 Мимата, хуучин нэрээр Мияаконожо, Яманогүчи, Таказаки, Ямада дүүргийн Мияаконожо бүсийн Гадаад Харилцааны Нийгэмлэг (MAIA) байгуулагдав.
1999.11 Мияаконожо хот БНХАУ-ын Чёнчин хотын Кошин дүүрэгтэй Найрамдалт харилцаа бүхий хотууд болов.(11 сарын 18)
Мияаконожо хот Монгол улсын нийслэл Улаанбаатар хоттой Найрамдалт харилцаа бүхий хотууд болов. (11 сарын 22)
Найрамдалт харилцаа бүхий хотуудын мэдээлэл Энд дарах
2000.03.21 Мияаконожо хотын найрамдалт харилцаа бүхий хотуудын  гадаад харилцааг өргөжүүлэн ажиллах зорилго бүхий Мияаконожо хотын ах дүү хотуудын найрамдалт харилцааны нийгэмлэг(MIFA) үүсгэн байгуулагдав.
2006.01.01 Мияаконожо хот, Яманагүчи, Такажё, Таказаки, Ямада дүүргүүд нэгдэж хот байгуулагдав.
2006.4.1 Мияаконожо бүсийн Гадаад харилцааны нийгэмлэг болон Мияаконожо хотын ах дүү хотуудын найрамдалт харилцааны нийгэмлэг нэгдэн Мияаконожо олон улсын нийгэмлэг (MIA) байгуулагдав.
2019.11.24  Мияаконожо хот болон БНХАУ-ын Чёнчин хотын Кошин дүүрэг болон Монгол улсын нийслэл Улаанбаатар хоттой Найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ойн баяр болов.

Холбогдох мэдээлэл

Япон хэл

J News

Хятад хэл

C News

Англи хэл

E News

Нийгэмлэгийн мэдээлэлийн товхимол сар бүр япон, англи, хятад хэлээр хэвлэгдэн гардаг.

MIA Facebook

Return to Top Button